Тавтай морилно уу!

2013-05-07, 10:34

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ? Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтанд хэрэглэгддэг нэг төрлийн хэрэглэгдэхүүн юм. Технологи ашигласан сургалт нь уламжлалт сургалттай харцуулахад маш их бэлтгэл 80 %- ийн бэлтгэл шаарддаг болохыг өгүүлсэн байдаг. · Сургалтын цахим хэрэглэгэхүүн боловсруулах арга зүй Сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх нь ихээхэн цаг, хүч, хөдөлмөр шаардсан ажил юм. Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах нь дараах 3 алхмаар хийгддэг байна. Хичээлийн материалд шинжилгээ хийж, цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах Төслийн дагуу хэрэглэгдэхүүн боловсруулах Боловсруулсан хэрэглэгдэхүүнээ туршин сайжруулах Цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах сэдвээ тодруулах, Сэдвийнхээ зорилго, зорилтоо тодруулах, Сэдвийн агуулгын хүрээгээ нарийвчлан тодруулж, цогц чадамжуудыг төлөвшүүлэхэд анхаарах · Цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах Дараах хэсгүүдийг нарийвчлан гаргана. Агуулгын аль хэсэгт ямар элементүүдийг хэрэглэхээ дэлгэц бүрээр нарийн төлөвлөх, Дуу авиа, хөдөлгөөн, видео, зураг, загвар үзүүлэх гэх мэтийг маш дэлгэрэнгүй ойлгомжтой төлөвлөн төслөө бичих, Сорил, хичээлийн явцын болон төгсгөлийн материал байх эсэхийг нарийн төлөвлөж, төсөлдөө оруулах, Дэлгэцийн зохиомжид өнгөний зохицол болон бусад шаардлагатай элементүүдийг зааж өгөх хэрэгтэй. · Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах үе шат Энэ үе шат нь өмнөх шатанд боловсруулсан төслийн дагуу цахим хэрэглэгдэхүүнээ компьютерт боловсруулах үе шат юм. Хэдийгээр хэрэглэгдэхүүнийг боловсруулах төслийг өмнөх алхамд хийсэн боловч энэ алхамд дидактик шийдэл хийх шаардлага байсаар байдаг. Тухайлбал, өнгөний зохицол, дэлгэцийн зохиомж гэх зэрэг асуудлыг энэ алхам болон дараагийн алхамд шийдэж болдог. ь Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах ь Хичээлийн текстийг дэлгэцэнд бүтнээр нь багтаа. Энэ нь уншиж боловсруулахад төхөм болно. ь Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, 15-аас дээш хийхгүй байх. ь Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртэлх үгийг нэг мөрөнд багтаахыг хичээ. Дэлгэцэнд текстын 1 ба 2-оос илүү зүйлийг ( параграф ) бүү холь. ь Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах ь Цахим хэрэглэгдэхүүн дидактик боловсруулалтаас гадна сургах програмын шинжийг агуулсан байх шаардлагатай байдаг. Ингэснээрээ энэ ажил нь ганц багш биш, харин цахим хэрэглэгдэхүүнийг боловсруулах төслийн багийн ажил болж хувирдаг.

Илгээх | 82 хүн уншсан | Бичсэн: Anarmaa

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

1122121

...

Сургалтын цахим сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд өргөн ашиглагддаг программууд

PowerPoint - Энэ нь Microsoft office-ийн  бүрэлдэхүүнд багтдаг, бидэнд хамгийн ойр му...

Нийслэлийн 33-р сургууль цахим сургууль боллоо.

...

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй

Хэрэглэгдэхүүн гэж юу вэ?            &nb...

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ? Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын дидакт...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 6556 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax